ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Баянтүмэн сумын товч танилцуулга

 Баянтүмэн сум нь 2 мянга гаруй хүн амтай, нийт хүн амын 21,8% нь 16-аас доош насны хүүхэд , 46,6 хувийг 16- 35 насны залуучууд, 5,3 хувийг өндөр настнууд эзлэх бөгөөд 600 гаруй өрхтэй. Нийт өрхийн 42,8 хувь хүн амын 58% нь сумынхаа төвд суурьшдаг. Зонхилох ястан нь халх, үзэмчин бөгөөд дөрвөд, урианхай, дарьганга, торгууд, захчин, буриад, барга ястнууд амьдардаг. Баянтүмэн сум нь Засаг захиргааны  анхан шатны нэгж 4 багтай. 

Баянтүмэн сум нь 860,1 мянган га газар нутагтай, 659021,0 га бэлчээрийн талбайтай, Улаанбаатар хотоос зүүн тийш 648 км, Чойбалсан хотоос баруун тийш 12 километрт Хэрлэн голын хойд талд оршдог тал хээрийн бүсийн сум юм. Баянтүмэн сум нь баруун, баруун хойд талаараа Сэргэлэн, зүүн хойд талаараа Чойбалсан, зүүн урд талаараа БНХАУ-тай, урд талаараа Матад сум, баруун урд талаараа Булган сумтай хилэлдэг. 

Нийт нутгийн 80,9% буюу 695,6 мянга га нь ХАА-н эдэлбэр, 3,5% нь буюу 30,8 мянган га нь хот суурины хэлбэртэй, 4,8% буюу 41,6 мянган га нь тусгай хэрэгцээний газар, 0,4% буюу 3,1 мянган га нь усны фонд, 10,4 % буюу 89,6 мянган га нь усны нөөц газар юм.

 Ан амьтад: Тарвага, дагуур зурам, үхэр огдой, сибирийн алаг даага, үлийн цагаан огтоно, орог зусаг, цагаан зээр, саарал чоно, элбэнх, дорго, мануул, өмхий хүрэн, бор туулай, шар үнэг, хярс, жигүүртнээс бор галуу, тоодог, бор нугас, хар нугас, ангир, алаг нугас, хун, цэн тогоруу, хөх тогоруу, шар шувуу, бөг баатар, хөх цөцгий, шар цөцгий, чогчого, бор шувуу, сар, талын бүргэд, элээ, харцага, идлэг шонхор, мөнгөн цахлай, цагаан хуваа, алтан хараацай, бор хараацай мэтийн шувууд гол мөрний сав, нуур тойром, тал хөндий, уул нуруудаар идээшин амьдардаг.                                  

Мэдээ оруулсан: 2019-08-14 14:32:05