Сумын Засаг дарга А.Энхтүвшин "Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар" сумынхаа иргэдэд мэдээлэл хийлээ.
...Монгол Улсын Засгын газрын 2019 оны 285 дугаар тогтоол, Засаг даргын "Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай" Аймгийн засаг даргын 02 дугаар албан даалгавар, сумын Засаг даргын 113 дугаар захирамжийг үндэслэн “Өвлийг өнөтэй давъя” уриалга, ургац хураалт, цаг агаарын мэдээг 1 дүгээр багийн...
2019-08-02 09:41:20 Дэлгэрэнгүй...
Дорнод аймгийн "Ахмадын ачлал" дэд хөтөлбөрийн хүрээнд Баянтүмэн сум байгуулагдсаны 60 жилийн ойн баярт иргэдийн өгсөн хандиваас Ахмадын хороонд 5 сая төгрөг бүхий "Ахмадын сан" байгуулж, өнөөдөр Ахмадын хорооны дарга Ж.Данжин, тэргүүлэгч Б.Баасанжав нарт сумын Засаг дарга А.Энхтүвшин гардуулан өглөө.
...Ардын Хувьсгалын 98 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019”, “Зүүн бүсийн Чуулга харваа” аймгийн баяр наадмын Үндэсний их сурын харваанд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, залуу харваач Өргөнгаагийн Эрдэнэбилэг 31 оноогоор дэд мастерын болзол 2019-07-30 09:15:00 Дэлгэрэнгүй...
Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2019" баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат аймгийн харцага Э.Батжаргал үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ.
...Баянтүмэн сумын байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам 2019 оны 06 сарын 21-ний өдөр болох тул Нутгийн зон олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
...
Баярын нээлтийн ажиллагааг нээж, сумын Засаг дарга үг хэлж, төрийн дуулал эгшиглүүлэв. Сумын хэмжээнд алдарт эхийн 1 одон 2 эх, 2 одон 11 эхэд гардуулав. Шинээр одон авч байгаа ээжүүдэд Эмэгтэйчүүдийн зөвлөл хүндэтгэл үзүүлж, цэнхэр хадаг, цацлын халбага, цэцгийн баглаа гардуулж өглөө. Алдарт эхийн 1,2 дугаар одонтой ахмад ээжүүдэд сумын эмэгтэйчүүдийн зөвлөл хүндэтгэл үзүүлж цэцэг гардуулсан.
Хүүхдүүдийн дунд "Асуувал, хариулъя" буланг ажиллуулж, сугалаа сугалуулан...
...
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварын ажил эхэллээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй "Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих" арга хэмжээний хүрээнд сумын зорилтот бүлгийн 6 иргэн бүлгийн зохион байгуулалтаар түр ажлын байраар хангагдаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварын ажлыг гүйцэтгэж байна.
2019-05-29 12:30:00 Дэлгэрэнгүй...
Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл эмэгтэйчүүдийн хөгжил хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засаг даргатай уулзалт хийлээ.
...
Монголын Гэр бүлийн хөгжил, Багш боловсролын төвийн захирал Н.Болормаа "Гэр бүлийн хөгжилд эерэг хандлага" сургалтыг 2019 оны 05 сарын 26-ны өдрийн 16.00 цагт сумын Соёлын төвд зохион байгуулав. Сургалтанд сумын төрийн байгууллагуудын дэргэдэх эцэг, эхийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
2019-05-26 16:50:00 Дэлгэрэнгүй...
Сумын Эрүүл мэндийн төв нь аймгийн Хөгжлийн сангийн 36.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийж, эмнэлэгийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
...
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 1-р зэргийн бэлтгэл үүрэгтний дунд "Дайчилгааны бэлтгэл нөөц"-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Дорнод аймгийн Цэргийн хэлтсээс зохион байгуулж буй Дайчилгааны 1-р зэргийн бэлтгэл нөөцийн сургалтыг Дорнод аймгийн ЗХ-ны 327-р ангийн инженерийн албаны офицер ахмад З.Баатарсүрэн, ЗХ-ны 327-р ангийн инженерийн салааны ахлагч, ахлах ахлагч Б.Отгонжаргал нар удирдан зохион байгуулж сумын 20 иргэн хамрагдаж байна. Сургалтанд хамрагдсан баг хамт олны санаачлагаар "Хүүхдийн хөгжил бидний ирээдүй" уриалга гарган ЕБС-ын дотуур байрны хүүхдүүдэд...
2019-01-16 20:17:20 Дэлгэрэнгүй...
Баянтүмэн сумын Орон нутгийн хөгжлийн сангаар "Ургац хорооллын агаарын шугам" шинэчлэх ажлыг Дорнод аймгийн МЗА ХХК-р 17508795 төгрөгөөр гүйцэтгэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өглөө.
Ургац хороолол дагуух агаарын шугам нь 20 тулгуур бүхий 1 км урттай 0,4 квт хүчин чадалтай болно.
Баянтүмэн сумын нутагт газар эзэмших, ашиглах зориулалтаар гэрээ байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагууд гэрээнд заасны дагуу /4,4-т/ газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлэхээр үүрэг хүлээсэн. Иймд гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаж газар эзэмших гэрээг дүгнүүлнэ үү.
Дурьдсан хугацаанд гэрээг дүгнүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг мэдэгдэж байна.
...Монгол улсын Халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын дагуу 2018 онд хүнс тэжээлийн талонд Баянтүмэн сумаас 47 өрх хамрагдахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сонгогджээ. Хүнс тэжээлийн талон нь том хүн 16,0, хүүхэд 8,0 төгрөгөөр тооцож олгогдох юм. 47 өрхөд нийт 157 иргэн, 121 хүүхэд байна.
...Мал тооллогын дүнгээр 2017 онд Баянтүмэн сум мал сүрэг таван төрөл дээрээ өсч 158,985 толгой мал тоолуулж өмнөх оноос 19,97 хувиар өссөн байна. үүнээс тэмээ 684, адуу 25055, үхэр 17564, хонь 70070, ямаа 45612 тус тус тоолуулсан байна.
...
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Баянтүэн сум нь Нутгийн удирдлагын холбооны шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын арга хэмжээтэй уялдуулан тэмдэглэн өнгөрүүллээ.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.
Энэ өдрийг тохиолдуулан 2017.11.25-нд сумдын дунд “Дорнодын манлайлагч төрийн албан хаагчид” уриан дор спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Спортын арга хэмжээн...
Баянтүмэн сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2017.10.25-нд тайлагнаж хангалттай дүгнэгдэв. 2018 онд зохион байгуулах ажлын чиглэлээ ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ-ын бодлогын хороогоор хэлэлцүүлэн сумын ИТХ-ын хуралдаанаар батлууллаа.
Баянтүмэн сумын Улсын бүртгэл “өндөр бүтээлийн сарын аян”-ны хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 24-нд ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Бүртгэлийн ач холбогдол“ гар зураг–ийг зохион байгуулж 1 дүгээр байранд Г.Уянга, 2 дугаар байранд Б.Оюун-Эрдэнэ тус тус шалгалаа.
2017-10-24 11:11:11
Дэлгэрэнгүй...
Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал гаргуулсан 10 дугаар сарын 20-ны өдрийг "Нээлттэй хаалганы өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Баянтүмэн сум 2017 оны 10 дугаар сарын 20-нд Нээлттэй хаалганы өдрийг сумын Засаг даргын 2017 оны А/101 дүгээр захирамжийн дагуу тэмдэглэн өгөрүүллээ.
Нээлттэй хаалганы өдөрт ЗДТГ, Төсөвт байгууллагууд хатран зохион байгуулж, үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд өгөхөөс гадна төсөл хөтөлбө...
Баянтүмэн сумын Улсын бүртгэл 10 дугаар сарыг өндөр бүтээлийн сар болгон өнгөрүүлж байна. Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний гэр бүлийн тухай хуулийн хэргэжилтийг хангах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, сумдад орон тооны улсын бүртгэгчтэй болсоны 10 жилийн ойн хүрээнд иргэдэд бүртгэлийн үйлчилгээний талаар сургалт сурталчилгааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд хуулийн сур...
Аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамж, аймаг, сумын Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу иргэдийг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах ажлыг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд 2017 оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Нарийн мэргэжлийн үзлэгт дотор, эх барих эмэгтэйчүүд, мэдрэл, чанд авиан шинжилгээ, нүд, шүд, чих хамар хоолойн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт 566 иргэн эмнэлг...
Засаг даргын Тамгын газар нь Баянтүмэн сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлуулах ажлын хүрээнд Үндсэн чиглэлийн төслийг 2017.10.16 онд Жавхлант багийн иргэдийн дунд хэлэлцүүлэг хийж иргэдийн санал санаачлагыг хүлээн авах ажлыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 35 иргэн оролцлоо.
2017-10-16 11:11:11
Дэлгэрэнгүй...
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Баянтүмэн суманд Марафон-2017 бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг 5 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй төрлөөр 2017.10.14-нд зохион байгууллаа.
Марафон-2017 бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд тус сумын 5 байгууллага, 78 иргэн оролцож, шагналын зардалд Орон нутгийн төсвөөс 250,000 төгрөг зарцуулсан байна.
Бүх нийтийн гүйлтэд 13-19-н насны 6 иргэн, 20-29 насны 16 иргэн, 30-39 насны 36 иргэн, 40-49 насны 12, 50 дээш насны 8 иргэн &nbs...
Сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр Албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд 2017.10.03-8-ны өдрүүдэд нийт малчин айл өрхөөр өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах зорилгоор сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тойролтыг Өлзийт, Хотонт багт ажиллаад ирлээ.
Хөдөөгийн малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаас гадна цаг үеийн мэдээ мэдээллийг өгөх, явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх, Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн хяналтан...
Орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл дарамтыг илрүүлэх, хяналт тавих, урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн идэвх санаачлага оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ- СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ" уриан дор ХӨРШИЙН ХЯНАЛТЫГ БИЙ БОЛГОХ сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 02-нд сумын төвд иргэдэд ГХУССЗөвлөл, Сумын Хүүхэд хамгааллын Хамтарсан баг зохион байгууллаа.
Энэ өдөр “Хорт зуршлаас урьдчилан сэргий...
Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар нь 2017 оны 10 сарын 02-нд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг Ерөнхий боловсролын сургуулийн 1-9 ангийн 98 хүүхдийн дунд зохион байгууллаа. Энэ өдөр хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зорилгоор санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ярилцлаа.
Бид сар бүр хүүхдүүдээ сонсон...
Баянтүмэн сумын Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 оноос "Малжуулах төсөл"-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд 2015 онд 8 малчинтай байгуулсан гэрээний хугацаа 2017 онд дуусан дараагийн 8 малчин өрх сонгогдлоо. Төсөлд хамрагдах малчин өрхийг хөдөөгийн 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолоор батлагдсан иргэдийн өргөдөл, малжуулах төсөл хэрэгжүүлэх журмын дагуу шалгуур үзүүлэ...
Баянтүмэн сум нь Малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй ариутгал хяналтын цэгээр өвс тээвэрлэн дамжин өнгөрч буй автомашинд "Хүнс, хөдөө аж ахуйн сайд"-ын 2015 оны А/105 дугаар тушаалын дагуу хяналт тавин ажиллаж байна. Уг тушаалын хүрээнд өвсний гарал үүслийн гэрчилгээг үндэслэн өвс тээвэрлэн яваа автомашинийг дамжин өнгөрүүлж байгаа болно. 2017.10.03-ны өдрийн байдлаар нийт өвс тээвэрлэн яваа 81 автомашин бүртгэгдсэн байна. өвс тээвэрлэ...
Хөрш зэргэлдээ сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2017 оны А/89 дүгээр захирамжийн дагуу энэ сарын 14-өөс цементэн гүүрэнд ариутгал хяналтын цэгийг байгуулсан. Ариутгалын цэгт 3 малын эмч, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид хуваарийн дагуу ажиллаж, сумын Засаг даргын 2017 оны А/90 дүгээр захирамжаар батлагдсан журмын дагуу ариутгал хяналтыг хийж ажиллаж байна. 2017.09.25-ны байдлаар ариутал хяналтын цэгрээр 3378 автомашин ариутгалд хамрагдсан байна.&...
Баянтүмэн сум нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ээс 9 дүгээр сарын 14-ний хооронд Малын бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 31,797 эм бог мал, 2,792 эм бод малд хийх ажлыг зохион байгууллаа. Вакцинд хамрагдсан малчдаар тарилгад хамрагдсан талаар баримтанд гарын үсэг зуруулж, "малчин тэмэг"-ээр баталгаажуулан баримтын нэг хувийг аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт хүргүүлж ажилласан байна.&...
Дорнод аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2017" арга хэмжээнд тус сумаас 29 иргэн, 2 аж ахуйн нэгж, 1 малчдын нөхөрлөл, 3 малчдын бүлэг Хүнсний ногоо, сүү, цагаан идээ, гар урлал зэрэг бүтээгдэхүүнээр оролцож 3.1 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.
Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэж тодорхойлсон байдаг. Үнэхээр ч малчин хүн мал зүслэх, шинжих ухаан, Мал үржүүлэх арга ухаан, Мал эмчлэх арга ухаан, Ардын уламжлалт анагаах ухаан, Ургамлыг таних, ашиглах, хамгаалах арга ухаан, Амьдралын ухаан, зах зээлийн харилцаа, байгаль дэлхийтэйгээ ойлголцох ухаан гэх мэт олон зүйлийг судалсан хүмүүс байдаг. Тиймээс Монгол Улсын малчин үнэмлэх ол...
Сумын Засаг даргын 2017 оны А/37 дугаар захирамжийн дагуу малын угаавар туулгалтыг 2017 оны 8 дугаар сарын 20-оос 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгууллаа. Мал угааварт 5 малын эмч, 8 туслах ажилтан ажиллалаа. Мал угааврыг тус сумын хөдөөгийн 3 багийн хэмжээнд зохион байгуулахад 58 өрхийн 38910 толгой мал буюу нийт малын 47,4 хувь нь хамрагдсан...
Бүгд найрамдах хятад ард улсын Бээжин хотод 2017 оны 08 дугаар сард Азийн улс орнуудын дунд зохион байгуулагдсан "Мал эмнэлгийн гоц халдварт өвчинтэй тэмцэх арга зам" сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Б.Болормаа оролцоод ирлээ. Уг арга хэмжээнд Азийн 8 орон оролцсон бөгөөд Монгол улсаас 5 төлөөлөгч амжилттай оролцоод ирлээ.
2017-09-01 11:11:11
Дэлгэрэнгүй...
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу Ноосны урамшуулалд хамрагдахаар тус сумын 149 өрхийн материалыг хүлээн авч аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна. Малчдад ноосны урамшуулал олгох ажлын хүрээнд ЖИ.ЭС.ЭФ ХХК, Нүүдэлчин дулаалга ХХК, Банпүлс ХХК, Нэхээсгүй эдлэл ХХК, Ганбаатар ЖДҮЭ , Эвтүмэн ХХК, Сочи зуун ХХК-тай хамтран 39,6 тн ноос нийлүүлэн 79,304 сая төгрөгийн урамшуулалд хамрагдахад бэлэн болоод байна.
2017-08-31 11:11:11
Дэлгэрэнгүй...
Баянтүмэн сумын хэмжээнд 2017 онд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 15.000 га талбайд хадлан бэлтгэхээр батлагдсан хэдий ч сумын Засаг даргын 2017 оны А/61 дүгээр захирамжаар батлагдсан "Ургацын хэмжээ тогтоох" ажлын хэсгийн дүгнэлтээр 9000 га талбайд хадлан хадах боломжтой гэж тогтоосон.
2017 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар сумын хэмжээнд 25 иргэн, аж ахуй нэгж байгууллагатай 6150 га талбайд үйлдвэрийн зориулалтаар, 12 иргэнтэй өрхийн зориулалт...
Сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 8 дугаар сарын 11-нд Хэрлэн голын усыг хамгаалах зорилгоор эрэг орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулав. Хэрлэн голыг баруун цементэн гүүрнээс Оросын зугаалга гэх газар хүртэл өргөн 1 км, урт нь 9 км орчим газрыг цэвэрлэв. Нийт 9 га талбайгаас 4,8 тн хог хаягдалыг сумын нэгдсэн ...
Үзэмчин түмний ёс заншил, түүх соёлыг дэлгэрүүлэх зорилгоор 2 жил тутамд зохион байгуулагддаг “Алтан дөрөө-2017” дуу хуур, спортын наадмыг Үзэмчин судлалын нийгэмлэг, Баянтүмэн сумын ЗДТГ хамтран 2017 оны 07 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Баянтүмэн суманд амжилттай зохион байгууллаа.
“Алтан дөрөө-2017” наадамд Дорнод аймгийн Баянтүмэн сум, Хэрлэн сум, Сэргэлэн сум, Булган сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд оролцсоноос гадна Улаанбаатар хот, ӨМӨЗО...
Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 58 жилийн ойн баяр наадмыг 2017.07.04-05-ны өдрүүдэд морьтой, бөхтэй, суртай, дуутай бүжигтэй урд жилүүдээс онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүллээ.
Баяр наадмыг ард олны хүсэл сонирхлыг харгалзан хурдан морины уралдааныг зургаан нас, эрлийз дааганы уралдаантай, хүчит бөхийн барилдааныг цолтой бөхийн барилдаан, цол олгох бөхийн барилдаантай зохион байгуулж туг өргөх ёслолд Алтан га...
Үзэмчин ястны давтагдашгүй арвин баялаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор АЛТАН ДӨРӨӨ-2017 наадмыг Баянтүмэн суманд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг хуралдаж сумын Засаг дарга үүрэг даалгавар өгөв.
Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь цдаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 17-нд иргэний танхимд боллоо.
Хуралдаанаар:
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол”, “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянтүмэн сумын хэмжээнд "Дархлаажуулалт"-ын 10 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 16-нд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд иргэдийн Артерийн гипертензийн үзлэг, Хөх умайн хүзүүний эрт илрүүлэх үзлэгийг хийж, эрүүл мэндийн гарын авлага сана...
2017 оны 05 сарын 01-ний өдөр “Хүүхдээ сонсох өдөр”-ийн хүрээнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, төсөвт байгууллагуудын менежер нар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.
Энэ өдөр сум орон нутгийн удирдлагууд дотуур байрны сурагчдын ахуй байдалтай танилцаж, үдийн хоолны амталгаа, хүүхдүүдийн тоглож сурсан ардын уламжлалт есөн түлхүүр, хорол, хөлөгт тоглоом, оньсон тоглоомуудаар тоглохын зэрэгц...
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2017.04.24-нд Баянтүмэн суманд ажиллаж, төрийн бодлого шийдвэрийн талаар иргэдэд мэдээлэл хүргэхээс гадна иргэдийн санал хүсэлтэд хариулт өглөө. Энэ өдөр 1 дүгээр багийн иргэн Т.Оюунцэцэг, 3 дугаар багийн иргэн Сугар, 2 дугаар багийн иргэн С.Лхагвасүрэн нар хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бигээр шагнагдлаа.
2017-04-24 11:00:00
Дэлгэрэнгүй...
Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд хамтран 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Иргэдтэй уулзах өдрийн арга хэмжээг зохион байгуулж ажиллав. Энэ өдөр аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан, Эрүүл мэнд хариуцсан байцаагч нар иргэдэд "Эрүүл мэндийн даатгал", "Нийгмийн даатал"-ын талаар шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээ мэдээллийг өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн ЗДТГазар болон ...
Баянтүмэн сумын Гамшгаас хамгаалах штаб нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ын дагуу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар "Зарлан мэдээллийн дохио дамжуулах дадлага сургууль"-ийг зохион байгуулж бэлэн байдлыг ханган ажиллав.
2017-03-23 11:11:11
Дэлгэрэнгүй...
Үйлдвэрчний эвлэлийн зуун жилийн ойд зориулсан спорт, урлагийн тэмцээнийг төрийн болон төсөвт байгууллагуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Үйлдвэрчний эвлэлийн зуун жилийн ойд зориулсан спорт, урлагийн тэмцээнийг төрийн болон төсөвт байгууллагуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Баянтүмэн сумын Засаг даргын захирамжийн хүрээнд Соёлын төв нь "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн Сар шинийн зургаанд Үзэмчин ястаны "ЖИЛИЙН ЦАЙ" уулгах ёслолыг сумын хэмжээнд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Үзэмчин ястаны "ЖИЛИЙН ЦАЙ" уулгах ёс нь цагаан сарын ёсолгооны төгсгөл хэсэг бөгөөд айл бү...
Баянтүмэн сумын нэгдүгээр багийн өрх толгойлсон эх наранмандахад сумын төрийн болон төсөвт 5 байгууллагын төрийн албан хаагчид хоол, хүнс, ахуйн хэрэглээний бараагаар буцалтгүй тусламж үзүүллээ. Сумын Засаг дарга, түүний Тамгын газраас уг иргэнд өвс, түлээ нүүрсний тусламж олгов. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2017-02-08 00:00:00
Дэлгэрэнгүй...
Сумын Засаг даргын шууд удирдлагад ажиллах салбар чиглэлийн төсөвт байгууллага болох ЕБСургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн ерөнхий менежерүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, мөн 2016 онд зохион байгуулсан үйл ажиллагааг дүгнэх Засаг даргын зөвлөлийн хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 02-нд сумын Засаг даргын өрөөнд зохион байгуулж ажиллаа.
Төсөвт байгууллагын ерөнхий менежерүүд нь өөрийн байгууллагын үйл ажиллагаагаар илтгэн тавьж, үр дүнгийн гэр...
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтнуудад "Хувийн ашиг сонирхол, Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт", "ХАСХОМ бүрдүүлэлтийн цахим систем", "ХАС Урьдчилсан мэдүүлэг", "Ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэл, тайлбар гаргах" гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалты...
Төрийн болон төсөвт байгууллагууд үйл ажиллагааныхаа мэдээллийг иргэдэд хүргэх, иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдлыг сонсох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-нд 10 цагаас 17 цагийн хооронд Иргэдтэй уулзах өдрийн арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж ажиллав.
Иргэдтэй уулзах өдрийг Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг байгууллагууд 2017 оны нэгдүгээр сард зохион байгуулсан ажлын мэдээлэл болон 2016 оны ү...
2017 оны 01 дүгээр сарын 17-оос 24 ны хооронд тус сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хуралдааныг хуулийн дагуу зохион байгуулж багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг шинээр сонгов.
Багийн Иргэдийн Нийтийн Хуралдааны үр дүнг танилцуулбал:
1 дүгээр багийн ИНХ-ын даргаар Б.Хатантөмөр,
&nb...
Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумын Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Шадарсайд болон аймгийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг” тус суманд ажиллаж Шадар сайдын багцаас сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашиныг гардуулж өгөв.
Цаг уурын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээг технологийн дагуу дамжуулж, шаардалагтай мэдээллээр орон нутгийн иргэд төр захиргааны байгууллагад шуурхай үйлчлэх зорилго тавин, Цаг уурын өдөр тутмын 08,14, 20, 3 хугацааны ажиглалтыг заавар журмыг ашиглан технологийг дагуу цаг хугацаанд нь дамжуулахад анхаарч ажилласнаар 99 хувийн гүйцэтгэлтэй ажиллав.
сумын хэмжээнд өвөлжилтийн цасны байдал танилцуулбал хунгарла...
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 203,590,000 төгрөг төвлөрүүлхээс 198,701,100 төгрөгний орлого төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 97,6 хувьтай хэрэгжүүлэн ажиллав.
Үүнээс:
Тэтгэврийн даатгалын санд 131,689,900 төгрөг,
Тэтгэмжийн даатгалын санд 14,712,900 төгрөг,
Эрүүл мэндийн даатгалын санд 49,157,500 төгрөг,
ҮОМШӨ-ний даатгалын санд 14,370,100 төгрөг,
Ажилгүйдлийн даат...
Баянтүмэн сумын Цаг уурын харуул нь 2017.01.12-нд сумын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдлын хүрээнд баг тус бүрээр цасны зузаан, цасны нягтыг хэмжих ажлыг зохион байгуулав. Цасны зузаан нь сумын төвд цасны дундаж зузаан нь 17 см, нягт 0,19 г/см3, хөдөөгийн 2 дугаар багт цасны дундаж зузаан 17-19 см, нягт нь 0,21 г/см3, 3 дугаар багт цасны дундаж зузаан 15-17 см, нягт нь 0,20г/см3, 4 дүгээр багт цасны дундаж зузаан 16-18 см, нягт 0,20 г/см3 тус тус хэмжигдсэн байна.
Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар Пүрэвсүрэнгийн Гунгаацэрэнг нийт төлөөлөгч нарын 95,5 хувийн саналаар дахин сонгосон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 06-нд аймгийн Засаг дарга дахин батламжилж, 2016.12.07-нд Засаг дарга П.Гунгаацэрэн батламжаа гардан авлаа.
Жилийн эцсийн хүн ам, малын тооллого хийх ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулж тооллогын үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 06-17-ыг хүртэл хугацаанд зохион байгуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн хүрээнд сургалт хийлээ.
Энэ өдөр ХБИ-ийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч нарыг шинээр сонгож, нээлттэй ярилцлагыг зохион байгуулав.
Мөн Соёлын төвтэй хамтран ХБИ-ийн дунд спортын олон төрөлт тэмцээн уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ Эрүүл мэндийн төвөөс коктел, витаминжуулах үйлчилгээг үзүүлж ажиллав....
Баянтүмэн сумын хэмжээнд Цас их орж 2016-2017 өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөгийн 2, 3 дугаар багт 2016.11.25-аас эхлэн тойролтоор ажиллаж байна.
Тус сумын 2, 3 дугаар багт цасны зузаан 20-30 см хүрч малчдын өвөлжилтийн байдал хүндэрч зарим малчид бүлэг болон нутаг сэлгэн отор нүүдэл хийсэн байна. Иймд цаашид өвөлжилтийн хүнд байдлыг хэрхэн даван туула...
Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Төрийн албан хаагч нарын зөвлөгөөнийг Улс тунхагласны баяраар зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2016 оны 11 дүгээр сарын 25-нд төрийн албан хаагч нарын зөвлөгөөнийг сумандаа зохион байгуулж ажиллав.
Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төлөөлөгч ажилтан нар 2016.11.16-ны өдөр өвөлжилт хүндэрсэн болон цагийн үеийн байдалтай танилцах зорилгоор манай суманд ажиллав. Уг ажлийн хүрээнд "Сайхан сэтгэлийн бэлэг" буцалтгүй тусламжаар сумын ЕБС, СӨБ-ийн хүүхдүүдэд куртик, нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд багийн Засаг даргаар дамжуулан цамц тараалаа. Тусламжийн барааг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас гаргасан тусламжийн барааг тараах санам...
Жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба, ням гаригт зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн салбарын баярын өдөрлөг энэ оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Дорнод аймагт болж өнгөрлөө. Энэ удаагийн хөдөө аж ахуйн салбарын баярын спортын олон төрөлт тэмцээн уралдаанд Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын га...
Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 10-нд болж сумын удирдлагуудаа сонгов. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Жанчивдоржийн Батчулуун төлөөлөгч нарын 53,5 хувийн саналаар сонгогдож, сумын Засаг даргаар Пүрэвсүрэнгийн Гунгаацэрэн төлөөлөгч нарын 95 хувийн саналаар улиран сонгогдов.
ИТХ-ын тэргүүлэгч нараар А.Идэр, Н.Болд...
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний танхимд зохион байгуулав.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд сумын төрийн болон төсөвт байгууллагууд оролцож үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажиллав.
Энэ өдөр хүүхдийн цэцэрлэгээс ...
Орон нутгийн 2016 оны иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгч нар үнэмлэх тэмдгээ гардан авлаа. Энэ өдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цогтбаатар хуралдаанд оролцож ИТХ-ын төлөөлөгч нарт амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.
2016-11-01 09:00:00
Дэлгэрэнгүй...
Хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгууллагын иргэдийн үйл ажиллагааг улсын хил хамгаалалтад идэвхтэй татан оролцуулах, хилчид хил орчмын ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд удирдамж, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг зохион байгуулав.
Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын түр үнэмлэхийг Сонгуулийн хорооноос гардуулав.
Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Дорнын тэнхлэг ХХК нь 9900.000 төгрөгөөр цагдаагийн авто машин нийлүүлэн хүлээлгэн өглөө.
Өнөөдөр ИТХ-н ээлжит бус хуралдаан хуралдаж ИТХ-н дарга Г.Сумъяа тэтгэвэрт гарах нас хүрсэнтэй холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, сумын ИТХ-ын даргаар төлөөлөгч Амьтаны Идэрийг мөн өдрөөс эхлэн ИТХ-ын даргаар сонгов.
2016-08-30 16:00:00
Дэлгэрэнгүй...
Сумын эрүүл мэндийн төвөөс “Хүүхэд бүрийн эрүүл мэнд" зуны сувилалыг 4 дэх жилдээ зохион явуулж, 117 хүүхэд хамрагдсан байна.
2016 онд 7 сарын 25-с 8 сарын 03-ны хугацаанд 6 сартайгаас 3 насны 27 хүүхэд хамрагдан, эмчилгээний хоол шар ус, бариа засал, элсэн шарлага зэрэг эмчилгээг хийлгэж байна.
Энэхүү эмчилгээний үр дүнд хүүхдүүдийн жин...
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уран уургач, бугуйлч, эмнэг сургалтын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 6,7 өдрүүдэд Баянтүмэн суманд болохоор бэлтг...
TNC-н хамтын менежментийн удирдах зөвлөлийн төлөөлөгч нар Тосон хулстайн байгалийн нөөц газартай танилцан уулзалт, өдөрлөг зохион байгууллаа.
Уг уулзалтад сумын Засаг дарга П.Гунгаацэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаран болон Тосон хулстайн байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар Тосон хулстайн байгалийн нөөц газарт тулгамдаж буй асуудлууд болон цаашид шийдвэрлэх асуудлуудаар санал солилцлоо.
Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Баянтүмэн сумын 57 жилийн Баяр наадам энэ сарын 15-16-нд хур бороо тэгширсэн дэлгэр сайхан өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Баяр наадмын үйл ажиллагааг сумын Засаг дарга нээж үг хэллээ.
Аймгийн өмчийн албаны дарга н.Батдорж, ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, мэргэжилтэн М.Гансүмбэр, Аймгийн ЗДТГ-н санхүү, төрийн сангийн хэлтсийн санхүү бүртгэлийн мэргэжилтэн Т.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг "Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг,тооллого"-н үйл ажиллагаатай танилцаж, хяналт хийн,...
Баянтүмэн сумын Хүүхдийн цэцэрлэг 2015-2016 оны хичээлийн жилд БСШУЯ-ны цөм хөтөлбөр, Аймгийн засаг даргын "эцэг эх-багш-хүүхэд" зорилтот жилийн үйл ажиллагааг үйлчилгээний давуу талыг ашиглан аливааг сурч мэдэх, өвлүүлэн үлдээж зохист газар нь хэрэглэх, чухал шинжийг өөрийн болго...
Нутгийн удирдлагын холбооны шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын арга хэмжээнд Нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд болох Ж.Данжин, Дамдинсүрэн, Г.Сумъяа нар тухайн үеийн нутгийн удирдлагын тогтол
1. 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэх
2. Газар эзэмших, ашиглахтай болбоотой журмын төсөл хэлэлцэх
3. 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тус суманд Засгийн газраас өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр өгөв. Баянтүмэн суманд 1000 боодол өвс үнэ төлбөргүй, 10...
Зөвлөгөөнөөр Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаран, Цэцэрлэгийн эрхлэгч О.Зина, Соёлын төвийн эрхлэгч Ж.Батжаргал, ЕБС-ийн багш Бадамханд, ЭМТ-ийн эмч Ганцэцэг нар илтгэл тавьлаа.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр салбар бүрийн...
Төлөвлөгөөний дагуу Баянтүмэн сумын газар нутагт байрлах 0132 дугаар ангийн 1, 2, 3 дугаар хилийн заставт ажиллаж буй ажилтан албан хаагч, гэрээт болон хугацаат цэрэг,...
Тэмцээнд 13 багийн 50 гаруй тамирчид 5төрөлд өрсөлдөж
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд тус сумын 3-р багийн иргэн М.Цэрэнсодном "Алтан" ме...