Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумын Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Шадарсайд болон аймгийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг” тус суманд ажиллаж Шадар сайдын багцаас сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашиныг гардуулж өгөв.
Тус суманд Засгийн газраас өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр өгөв. Баянтүмэн суманд 1000 боодол өвс үнэ төлбөргүй, 10 тн хивэгний үнийг 50 хувь чөлөөлөн олгосныг сумын Засаг даргын зөвлөл хуралдан малчин айл өрхт 3 хивэг, сумын төвийн айл өрхт 1 хивэг олгохоор шийдвэрлэн тараагаад байна. Мөн малын эм, био бэлдмэл, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж бараа, бүтээгдэхүүнийг тусламаар өгсөнийг иргэдэд хүргэж ажиллав.