“Өлзийт” баг 1972 онд Баянтүмэн сумын 1, 2 дугаар багуудын малын тоо, өрхийг тэгшитгэн анх байгуулагдсан түүхтэй.”Өлзийт” баг нь хойд талаараа Хэрлэн сум, баруун талаараа Булган сумтай, урд талаараа Матад сумтай зүүн талаараа “Баясгалант” багтай хиллэн байршдаг.300,000 га нутаг дэвсгэртэй нийт 190 өрх, 533 хүн амтайгаас хөдөлмөрийн насны иргэд 297, өндөр настан 46 иргэнтэй, 49859 толгой малтай үүний 0,6 хувь нь тэмээ, 11,1 хувь нь адуу, 8,5 хувь нь үх...