ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
“ӨЛЗИЙТ” БАГ БУЮУ ГУРАВДУГААР БАГ.

“Өлзийт” баг 1972 онд Баянтүмэн сумын 1, 2 дугаар багуудын малын тоо, өрхийг тэгшитгэн анх байгуулагдсан түүхтэй.”Өлзийт” баг нь хойд талаараа Хэрлэн сум, баруун талаараа Булган сумтай, урд талаараа Матад сумтай зүүн талаараа “Баясгалант” багтай хиллэн байршдаг.300,000 га нутаг дэвсгэртэй нийт 190 өрх, 533 хүн амтайгаас хөдөлмөрийн насны иргэд 297, өндөр настан 46 иргэнтэй, 49859 толгой малтай үүний 0,6 хувь нь тэмээ, 11,1 хувь нь адуу, 8,5 хувь нь үхэр, 49,6 хувийг хонь, 30,2 хувийг ямаа эзэлдэг. Монгол улсын сайн малчин Ц.Жаргал, аймгийн аварга малчин Жамбалмаа, Л.Сүхчулуун, Х.Сээвэн, Д.Доржпалам, Д.Шинийннэгэн, Х.Баттулга, Монгол улсын алдарт уяач С.Гантөмөр, аймгийн алдарт уяач В.Ганжаргал, Л.Сүхчулуун нарын олон алдартнууд энэ л багаас төрсөн байдаг. Багийн даргаар Э.Жамбалдорж, Ж.Игорь, Ж.Батчулуун нар ажиллаж байв. Одоо Х.Баттөр багийн засаг даргаар ажиллаж байна.

 

Мэдээ оруулсан: 2019-08-01 11:59:27