Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний танхимд зохион байгуулав.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд сумын төрийн болон төсөвт байгууллагууд оролцож үйл ажиллагааныхаа мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажиллав.
Энэ өдөр хүүхдийн цэцэрлэгээс нийт эцэг эхчүүдэд зориулан хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, тоглох талаар мэдээлэл хийж, хөгжөөнт тоглоомыг нийт иргэд, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулав.
Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд сумын газартай холбоотой соршил-оор дэгдээд байгаа асуудлаар баримт нотолгоог дэлгэн нээлттэй мэдээллийг хийлээ.
Мэдээ оруулсан: 2016-11-03 11:00:00