Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 18-р хуралдаан 7 сарын 19 ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар 2016 оны төсвийн тодотгол, 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр эзэмшүүлэх газрыг хэлэлцэв.
Үүнд :Тус сумын 1-р багийн нутаг Овоотын баруун доороос сумын төв хүртэл Холбооны шилэн кабель байршуулах зориулалтаар 0,25 га газрыг,
2-р багийн нутаг Дэлийн чулуу гэх газарт Үүрэн холбооны дамжуулах станц барьж байгуулах зориулалтаар 0,04 га газрыг тус тус газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулахаар нэмэлтээр баталлаа.
Мөн ИТХ-н ээлжит бус хуралдаан 7 сарын 29-ны өдөр хуралдаж 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай хэлэлцэв.
Үүнд: Тус сумын 2-р багийн нутаг Хашаатын цав гэх газарт 500 га газрыг Цахилгаан станц барих зориулалтаар нэмэлтээр хэлэлцэж батлав.
Мэдээ оруулсан: 2016-07-21 16:00:15