Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн хүрээнд сургалт хийлээ.
Энэ өдөр ХБИ-ийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч нарыг шинээр сонгож, нээлттэй ярилцлагыг зохион байгуулав.
Мөн Соёлын төвтэй хамтран ХБИ-ийн дунд спортын олон төрөлт тэмцээн уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ Эрүүл мэндийн төвөөс коктел, витаминжуулах үйлчилгээг үзүүлж ажиллав.