Дорнод аймгийн Цэргийн хэлтсээс зохион байгуулж буй Дайчилгааны 1-р зэргийн бэлтгэл нөөцийн сургалтыг Дорнод аймгийн ЗХ-ны 327-р ангийн инженерийн албаны офицер ахмад З.Баатарсүрэн, ЗХ-ны 327-р ангийн инженерийн салааны ахлагч, ахлах ахлагч Б.Отгонжаргал нар удирдан зохион байгуулж сумын 20 иргэн хамрагдаж байна. Сургалтанд хамрагдсан баг хамт олны санаачлагаар "Хүүхдийн хөгжил бидний ирээдүй" уриалга гарган ЕБС-ын дотуур байрны хүүхдүүдэд зориулан ширээ засаж, өөрсдийн бэлтгэсэн урлагийн номерийг үзүүлж сонирхууллаа, "Хүүхдийн хөгжлийн танхимд хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулан оюун ухааны тоглоом, уламжлалт наадгай шагай ,шатар, , шоо, сагсан бөмбөг зэрэг олон сонирхолтой тоглоомуулыг бэлэглэв.Мөн энэхүү уриалгыг дэмжин ажиллахыг нийт байгууллагуудад уриаллаа. Үйл ажиллагааг санаачлан сурагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлсэн хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулсан тус бие бүрэлдэхүүн хамт олонд нь хүүхдүүдийнхээ өмнөөс болон эцэг эх хамт олны зүгээс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Мэдээ оруулсан: 2019-03-04 15:25:54