Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу Ноосны урамшуулалд хамрагдахаар тус сумын 149 өрхийн материалыг хүлээн авч аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна. Малчдад ноосны урамшуулал олгох ажлын хүрээнд ЖИ.ЭС.ЭФ ХХК, Нүүдэлчин дулаалга ХХК, Банпүлс ХХК, Нэхээсгүй эдлэл ХХК, Ганбаатар ЖДҮЭ , Эвтүмэн ХХК, Сочи зуун ХХК-тай хамтран 39,6 тн ноос нийлүүлэн 79,304 сая төгрөгийн урамшуулалд хамрагдахад бэлэн болоод байна.
Мэдээ оруулсан: 2017-08-31 11:11:11