Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар нь 2017 оны 10 сарын 02-нд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг Ерөнхий боловсролын сургуулийн 1-9 ангийн 98 хүүхдийн дунд зохион байгууллаа. Энэ өдөр хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зорилгоор санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ярилцлаа.
Бид сар бүр хүүхдүүдээ сонсон санал хүсэлтийг хүлээн авч ажилласнаар ирсэн хүсэлтийн хүрээнд энэ өдөр 312,000 төгрөгийн үнэ бүхий биеийн тамирын хичээлийн хэрэглэл сагсны бөмбөг-1, волейболын бөмбөг-2 ширхэг, нэгдүгээр ангийнханд хичээлийн багц хэрэглэгдэхүүн, байрны сурагчдад цай, хоолны аяга таваг, сэрээ, халбага тус бүр 25 ширхэг, угаалтуур, газар зүй, нийгмийн ухааны хичээлд хэрэглэх Дэлхийн ба Монголын газрын зургийг тус бүр 1 ширхэг бэлтэн гардуулж өгөв.
ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА
мэдээлэл бэлтгэсэн:
Нийгмийн ажилтан: Г.Энхтуяа
Мэдээ оруулсан: 2017-10-03 16:15:14