ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг шинэчлэн баталсантай холбоотой Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 сарын 07 өдрийн 13 тоот тогтоолын дагуу газрын үнэлгээний бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан.Ингэснээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших, ашиглах гэрээг 2019 оны 02 сарын 15 ны дотор хийх тул гэрээг шинэчлэн байгуулж, 2018 оны гэрээг дүгнүүлэн ажиллана уу. Мөн өмнөх оны газрын төлбөрийн үлдэгдэлтэй иргэд төлбөрөө төлнө үү.
Холбогдох мэдээллийг 88579464 газрын даамлаас авна уу.

Мэдээ оруулсан: 2019-01-16 20:17:20