ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Төсөвт байгууллагын ерөнхий менежерүүдийн 2016 оны үйл ажиллагааг хэлэлцэв

Сумын Засаг даргын шууд удирдлагад ажиллах салбар чиглэлийн төсөвт байгууллага болох ЕБСургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн ерөнхий менежерүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, мөн 2016 онд зохион байгуулсан үйл ажиллагааг дүгнэх Засаг даргын зөвлөлийн хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 02-нд сумын Засаг даргын өрөөнд зохион байгуулж ажиллаа. 

Төсөвт байгууллагын ерөнхий менежерүүд нь өөрийн байгууллагын үйл ажиллагаагаар илтгэн тавьж, үр дүнгийн гэрээний биелэлтээ Засаг даргын зөвлөлд хамгаалах хэлбэрээр үйл ажиллагааг дүгнэх ажлыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.  2017 оноос үйл ажиллагааг дүгнэхдээ сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар захирамжаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн хүрээнд дүгнэв.

2016 онд төсөвт байгууллагууд нь өнгөрсөн жилтэй харьцуулахад үйл ажиллагаа нь сайжирсан, хөрөнгө оруулалт нэмэгдсэн, ажиллах нөхцөл боломжоо өөрийн нөөц боломжид тулгуурлан сайжруулж ажилланг сайшаахын зэрэгцээ, цаашид анхаарч, сайжруулж ажиллах талаар зөвлөмжийг өглөө.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлт:

 

 

 

 

Мэдээ оруулсан: 2017-02-02 00:00:00