Баянтүмэн сумын Улсын бүртгэл 10 дугаар сарыг өндөр бүтээлийн сар болгон өнгөрүүлж байна. Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Иргэний гэр бүлийн тухай хуулийн хэргэжилтийг хангах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, сумдад орон тооны улсын бүртгэгчтэй болсоны 10 жилийн ойн хүрээнд иргэдэд бүртгэлийн үйлчилгээний талаар сургалт сурталчилгааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд хуулийн сургалтыг хийж, Бүртгэлийн ач холбогдол“ гар зураг –ийн уралдаан зарлаад байна.
Мэдээ оруулсан: 2017-10-20 11:11:11