ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Иргэдтэй уулзах өдрийг зохион байгуулав

Төрийн болон төсөвт байгууллагууд үйл ажиллагааныхаа мэдээллийг иргэдэд хүргэх, иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдлыг сонсох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-нд 10 цагаас 17 цагийн хооронд Иргэдтэй уулзах өдрийн арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж ажиллав.

Иргэдтэй уулзах өдрийг Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг байгууллагууд 2017 оны нэгдүгээр сард зохион байгуулсан ажлын мэдээлэл болон 2016 оны үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд танилцуулж иргэдийн тавьсан санал хүсэлт, асуултад хариулт өгч мэдээллээр хангаж ажиллав. Уг үйл ажиллагаанд 61 иргэд хамрагдсан болно.

Энэ өдөр Соёлын төв нь иргэдэд 2016 оны үйл ажиллагааны тайлангаа тавьж урлагийн тоглолт үзүүлэв. 

Мөн Цахилгаан эрчим хүчний байгууллагаас иргэдэд  шинээр вэб сайт нэвтрүүлж байгаатай холбогдуулан иргэдэд  хэрэглэгчийн сургалтыг хийж гарын авлагаар хангав.

Мэдээ оруулсан: 2017-01-25 12:12:12