1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Баянтүэн сум нь Нутгийн удирдлагын холбооны шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын арга хэмжээтэй уялдуулан тэмдэглэн өнгөрүүллээ.
Нутгийн удирдлагын холбооны шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын арга хэмжээнд Нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд болох Ж.Данжин, Дамдинсүрэн, Г.Сумъяа нар тухайн үеийн нутгийн удирдлагын тогтолцоо, ажиллаж байсан тэргүүн туршлагын талаар лекц уншлаа. Энэ өдөр Нутгийн удирдлагын тэргүүний ажилтнаар А.Идэр, Нутгийн удирдлагын Соёмбо тэмдэг Д.Дамдинсүрэн, Г.Улаанхүү, Нутгийн удирдлагын Хүндэт өргөмжлөлөөр С.Оюунцэцэг, Ч.Төгс нар тус тус шагнагдлаа.
Улс тунхагласны баярын өдрөөр нийт төрийн албан хаагч нарын дунд Ерөнхий боловсролын сургуулаас “Монгол өв уламжлал” тэмцээнийг зохион байгуулж “Төрийн туг” баг тэргүүлж, “Төрийн далбаа” баг дэд байранд тус тус шалгарлаа.
Мэдээ оруулсан: 2017-11-27 11:11:11