Сумын Засаг даргын 2017 оны А/37 дугаар захирамжийн дагуу малын угаавар туулгалтыг 2017 оны 8 дугаар сарын 20-оос 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгууллаа. Мал угааварт 5 малын эмч, 8 туслах ажилтан ажиллалаа. Мал угааврыг тус сумын хөдөөгийн 3 багийн хэмжээнд зохион байгуулахад 58 өрхийн 38910 толгой мал буюу нийт малын 47,4 хувь нь хамрагдсан байна. Малчид малаа угаавар туулгалтад хангалтгүй хамруулж байгаад анхаарч 228 иргэнд паразит өвчин, Псороптоз-маагуу , Псороптес хачиг, Саркоптоз-хох хамуу, Эпитоозологи хамууны хор уршгийн талаар сургалт хийж, гарын авлага бэлтгэн тараан, гарын үсэг зурууллаа.
Паразит өвчнөөс малаа урьдчилан сэргийлэх олон арга байдгийн нэг болох малаа угаавар, туулгалтад хамруулах, боловсруулалт хийлгэх зэрэг юм. Малаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь малын ашиг шим нэмэгдэх, ноос, ноолуурын гарц сайжрах зэрэг олон давуу талтай. Малаа эрүүл байлгах нь малчин бүрийн үүрэг юм.
Хоёрдугаар ээлжийн мал угааварт малаа хамруулаагүй байх нь малын арьс, шир, ноосны урамшуулал олгохгүй байх үндэс болно. Малчин бүр малаа угаавар туулгалтад бүрэн хамруулахыг уриалж байна.
ХАМУУНЫ ГЭМТЭЛТЭЙ , ГЭМТЭЛГҮЙ ШИРНИЙ ЗУРАГ
Мэдээ оруулсан: 2017-09-05 11:11:11