Хөрш зэргэлдээ сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2017 оны А/89 дүгээр захирамжийн дагуу энэ сарын 14-өөс цементэн гүүрэнд ариутгал хяналтын цэгийг байгуулсан. Ариутгалын цэгт 3 малын эмч, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид хуваарийн дагуу ажиллаж, сумын Засаг даргын 2017 оны А/90 дүгээр захирамжаар батлагдсан журмын дагуу ариутгал хяналтыг хийж ажиллаж байна. 2017.09.25-ны байдлаар ариутал хяналтын цэгрээр 3378 автомашин ариутгалд хамрагдсан байна.
Мэдээ оруулсан: 2017-09-25 18:15:15