Баянтүмэн сум нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ээс 9 дүгээр сарын 14-ний хооронд Малын бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 31,797 эм бог мал, 2,792 эм бод малд хийх ажлыг зохион байгууллаа. Вакцинд хамрагдсан малчдаар тарилгад хамрагдсан талаар баримтанд гарын үсэг зуруулж, "малчин тэмэг"-ээр баталгаажуулан баримтын нэг хувийг аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт хүргүүлж ажилласан байна.
Мэдээ оруулсан: 2017-09-15 15:00:00