ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Улс тунхагласны баярыг анх удаа сумд хамтран тэмдэглэв

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.

Энэ өдрийг тохиолдуулан 2017.11.25-нд сумдын дунд “Дорнодын манлайлагч төрийн албан хаагчид” уриан дор спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Спортын арга хэмжээнд Баянтүмэн, Баян-Уул, Чойбалсан, Сэргэлэн, Гурванзагал сумд оролцож Сэргэлэн сум түрүүлж, Баянтүмэн сум 2 дугаар байранд, Баян-Уул сум 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

Мэдээ оруулсан: 2017-11-26 11:11:11