ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

          Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол”, “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянтүмэн сумын хэмжээнд "Дархлаажуулалт"-ын 10 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 16-нд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд  иргэдийн Артерийн гипертензийн үзлэг, Хөх умайн хүзүүний эрт илрүүлэх үзлэгийг хийж, эрүүл мэндийн гарын авлага санамжийг 235 иргэнд тарааж ажиллав. 

          Энэ өдөр 40-65 насны 152 иргэдийг элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулж, өөрчлөлттэй гарсан 30 үйлчлүүлэгчийг дээд шатны байгууллагад баталгаажуулах шинжилгээнд хүргүүлэн, В вирусийн халдваргүй гарсан 100 иргэнийг В вирусийн эсрэг вакцины дархлаажуулалтад тус тус хамрууллаа.

          Уг арга хэмжээ нь иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ болж байна хэмээн дархлаажуулалтад хамрагдсан иргэд ярьлаа. 

Мэдээ оруулсан: 2017-05-16 17:00:00