Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтнуудад "Хувийн ашиг сонирхол, Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт", "ХАСХОМ бүрдүүлэлтийн цахим систем", "ХАС Урьдчилсан мэдүүлэг", "Ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэл, тайлбар гаргах" гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг 2017.01.27-ны өдөр Засаг даргын Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтан Э.Нарангарав хийж, ХАСХОМ бүрдүүлэлтийн цахим системд ажиллах арга зүйгээр хангаж үөвлөгөөг өгөв.
Сургалтад тус сумын төсөвт байгууллагын ерөнхий менежерүүд, багийн Засаг дарга нар, Засаг даргын Орлогч дарга, Төрийн захиргааны албан хаагчид хамрагдав.
Мэдээ оруулсан: 2017-01-27 14:10:00