Баянтүмэн сумын хэмжээнд 2017 онд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 15.000 га талбайд хадлан бэлтгэхээр батлагдсан хэдий ч сумын Засаг даргын 2017 оны А/61 дүгээр захирамжаар батлагдсан "Ургацын хэмжээ тогтоох" ажлын хэсгийн дүгнэлтээр 9000 га талбайд хадлан хадах боломжтой гэж тогтоосон.
2017 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар сумын хэмжээнд 25 иргэн, аж ахуй нэгж байгууллагатай 6150 га талбайд үйлдвэрийн зориулалтаар, 12 иргэнтэй өрхийн зориулалтаар өвс хадах гэрээг тус тус байгуулаад байна.
Одоогийн байдлаар сумын хэмжээнд 8000 боодол өвс бэлтгэсэн байна.
Мэдээ оруулсан: 2017-08-31 11:11:11