Цаг уурын шинжилгээ, мэдээлэл үйлчилгээг технологийн дагуу дамжуулж, шаардалагтай мэдээллээр орон нутгийн иргэд төр захиргааны байгууллагад шуурхай үйлчлэх зорилго тавин, Цаг уурын өдөр тутмын 08,14, 20, 3 хугацааны ажиглалтыг заавар журмыг ашиглан технологийг дагуу цаг хугацаанд нь дамжуулахад анхаарч ажилласнаар 99 хувийн гүйцэтгэлтэй ажиллав.
сумын хэмжээнд өвөлжилтийн цасны байдал танилцуулбал хунгарлаагүй, зузаан нь 16-18 см, нягт нь 0,19-0,21 см байна. 2016 оны жилийн дундаж хүйтэн нь 1,7*С, агаарын хамгийн дулаан нь 7-р сард +40-41*С, хөрсөндөө +66*С хүрсэн байна.
Агаарын хамгийн хүйтэн 1-р сар -39*С хүрсэн бол, Салхины хамгийн их нь 18м/схүрч, нийт орсон хур тундасны 157,7мм, Хур тундастай өдрийн тоо 86 өдөр, цасан шуурагатай өдрийн тоо 18, шороон шуургатай өдрийн тоо 12 удаа шуурсан байна.
2016 онд ургамлын ажиглалт мэрэгч, хортон шавжийн ажиглалтыг 4-10 сарын хугацаанд хийв. Ширэг хиаг ургамлын үе шатны ажиглалт хийхэд:
2-р багийн нутаг Хутаг ууланд өвсний дундаж 8см, 4м-2 талбайн ургац 3,2 ц / га
3-р багийн нутаг Цагаан толгой өвсний дундаж 6 см, 4м-2 талбайн ургац 3,4 ц / га
4-р багийн нутаг Шаазан нуур өвсний дундаж 8см, 4м-2 талбайн ургац 3,7 ц / га тус тус байгаа нь ургамлын ургац муу, бэлчээрийн даац багтаамж нь мал өвөлжилтөд хэвийн байна
Энэ жил царцаа цөөн байсан тул бортого ажиглагдаагүй, Оготны ажиглалыг 4 удаа хийж зураглал гарган ус цаг уур орчны шинжилгээний ажиглалтын АК -02 кодын дагуу хийсэн.
Мэдээлэл гаргасан Цаг уурч: Б.Цэцэгдулам
Мэдээ оруулсан: 2017-01-20 12:12:13