ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
“ХЭРЛЭН ГОЛОО ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ”

            Сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 8 дугаар сарын 11-нд Хэрлэн голын усыг хамгаалах зорилгоор эрэг орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.  Хэрлэн голыг баруун цементэн гүүрнээс Оросын зугаалга гэх газар хүртэл өргөн 1 км, урт нь 9 км орчим газрыг цэвэрлэв. Нийт 9 га талбайгаас 4,8 тн хог хаягдалыг сумын нэгдсэн хогийн цэгт тээвэрлэх ажил хийгдлээ.

             Тус сумын нутагт Хэрлэн гол нь 174 км урсдагаас сумын төвийн төв хэсэг орчимд 9 км цэвэрлээд байна.

      Нийтийн цэвэрлэгээнд 5-н төсөвт байгууллага, ард иргэд нийт 49 хүн, 3 авто машин хамрагдаж цэвэрлэгээнд хамрагдсан 15 иргэнд 4125000 төгргийн урамшуулал, шатахуунд 87500 төгрөг тус тус зарцуулж ажиллалаа. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Мэдээ бэлтгэсэн:

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ  М.АЛТАНЦЭЦЭГ

 

Мэдээ оруулсан: 2017-08-14 16:31:10