2017 оны 05 сарын 01-ний өдөр “Хүүхдээ сонсох өдөр”-ийн хүрээнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, төсөвт байгууллагуудын менежер нар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо.
Энэ өдөр сум орон нутгийн удирдлагууд дотуур байрны сурагчдын ахуй байдалтай танилцаж, үдийн хоолны амталгаа, хүүхдүүдийн тоглож сурсан ардын уламжлалт есөн түлхүүр, хорол, хөлөгт тоглоом, оньсон тоглоомуудаар тоглохын зэрэгцээ “Бидний ирээдүйн дотуур байр” сэдвийн хүрээнд төсөөлсөн зураглалаа удирдлагуудтай хамтран зурлаа. Үйл ажиллагаанд дотуур байрны нийт 25 хүүхэд хамрагдан дараах санал хүсэлтүүд гарч шийдвэрлэх түвшний хүмүүст хүргэлээ.
Мэдээ оруулсан: 2017-05-01 11:11:11