ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Баянтүмэн сум 2016 оны үйл ажиллагаагаараа аймагтаа дэд байранд шалгарлаа
Төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, 2016 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумдыг аймгийн Засаг даргын захирамжаар шалгаруулсан.
“Аймгийн тэргүүний сум”-аар:
-Тэргүүн байр: У.Ганхуяг даргатай Хөлөнбуйр сум
-Хоёрдугаар байр: П.Мөнхтөр даргатай Хэрлэн сум, П.Гунгаацэрэн даргатай Баянтүмэн сум
-Гуравдугаар байр: Н.Гүррагчаа даргатай Сэргэлэн сум, З.Гэрэлт-Од даргатай Чулуунхороот сум тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
 
Мэдээ оруулсан: 2017-03-01 01:01:01