ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Энэ жил бэлчээр гандуу байна
        Бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчидэд мэдээлэл өгөх, хүргэх зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэллээ. 
        Газрын даамал, бэлчээр, газар тариалангийн мэргэжилтэн, цаг уурч гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус сумын 15 цэгт очиж үнэлгээг тогтоон “3,4 цн” гарсан байна. Энэ жил сумын ихэнх нутагт бороо ороогүйгээс хэт их халалт үүсэж өвсний гарц муу, шарласан байгаагаас бэлчээр гандуу байна. 
     Үнэлгээг хийн бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлсэнээр бэлчээрийн менежментийн хэвийн үйл ажиллагааг хянах, бэлчээрийн газар ашиглалтын үр нөлөөөг үнэлэх, бэлчээр ашиглах гэрээний биелэлтийг дүгнэх, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавихад суурь мэдээлэл болгож ашиглах боломжтой болох юм байна. 
 
 
Мэдээ оруулсан: 2016-08-19 16:25:39