Баянтүмэн сумын Засаг даргын захирамжийн хүрээнд Соёлын төв нь "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн Сар шинийн зургаанд Үзэмчин ястаны "ЖИЛИЙН ЦАЙ" уулгах ёслолыг сумын хэмжээнд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Үзэмчин ястаны "ЖИЛИЙН ЦАЙ" уулгах ёс нь цагаан сарын ёсолгооны төгсгөл хэсэг бөгөөд айл бүр, хот саахалтынхаа нийт хүмүүсийг гэртээ урьж “Жилийн цай” уулгах өвөрмөц сонирхолтой дайллага будааллагаар шувтарч, “жилийн цээр гаргах” гэж нутаг сэлгэж нүүснээр сая өндөрлөдөг.
Жилийн цай уулгах айл өөрсдийн хишиг сайн өдөр буюу ивээл өдрийг сонгон тааруулж, хотныхоо бүх айлд очиж хүмүүсийг урьж, тэдний аягыг гэртээ аваачдаг байна. Энэ нь хүн дайлах аяга таваг хүрэлцээгүйдээ ч бус бүх хүнийг гэртээ аваачиж дайлах гэсэн өвөрмөц арга байдаг байна.
Мэдээ оруулсан: 2017-03-05 11:11:11