ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Малжуулах төсөлд хамрагдах малчид сонгогдлоо

            Баянтүмэн сумын Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 оноос "Малжуулах төсөл"-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд 2015 онд 8 малчинтай байгуулсан гэрээний хугацаа 2017 онд дуусан дараагийн 8 малчин өрх сонгогдлоо. Төсөлд хамрагдах малчин өрхийг хөдөөгийн 2, 3, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолоор батлагдсан иргэдийн өргөдөл, малжуулах төсөл хэрэгжүүлэх журмын дагуу шалгуур үзүүлэлтэд үндэслэн сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар баталгажуулан Засаг даргын Орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг 9 дүгээр сард гэрээ байгуулан хүлээлгэн өглөө.

            Малжуулах төсөлд 2 дугаар багийн малчин Д.Мөнхболд, Х.Осгон.Э.Дүрэвдорж, 4 дүгээр багийн малчин Д.Гунгаанямбуу, Д.Мөнхбат, Д.Пүрэвбат нар хамрагдаж, тус бүрт 40 эм хонь , нийт 240 эм хонийг олгоод байна.

             Уг төсөлд 2015 оноос эхлэн нийт 16 малчин өрхийг хамруулаад байна.

 

Bekhbat Bolormaa-н зураг.
Bekhbat Bolormaa-н зураг.
Bekhbat Bolormaa-н зураг.
Bekhbat Bolormaa-н зураг.
 

 

Мэдээ оруулсан: 2017-10-03 11:11:11