ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
БАЯНТҮМЭН СУМЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛААС

          Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 203,590,000 төгрөг төвлөрүүлхээс 198,701,100 төгрөгний орлого төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 97,6 хувьтай хэрэгжүүлэн ажиллав.

Үүнээс:

Тэтгэврийн даатгалын санд 131,689,900 төгрөг,

Тэтгэмжийн даатгалын санд 14,712,900 төгрөг,

Эрүүл мэндийн даатгалын санд 49,157,500 төгрөг,

ҮОМШӨ-ний даатгалын санд 14,370,100 төгрөг,

Ажилгүйдлийн даатгалын санд 3,483,600 төгрөгийн орлого тус тус төвлөрүүлэн ажилласан байна.

          Тэтгэврийн даатгалын санд 129100.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 131689,9 мянган төгрөг төвлөрүүлж орлогын төлөвлөгөө 102.0%-аар биелээд байна.

Үүнээс:

Өндөр настан тэтгэвэр авагч 197 иргэнд 873,544,602 төгрөг,

Тахир дутуугийн тэтгэвэр авагч 83 иргэнд 243,377,143 төгрөг,

Тэжээгчээ алдагч тэтгэвэр авагч 15 иргэнд 64,927,436 төгрөг,

Цэргийн өндөр насны тэтгэвэр авагч 1 иргэнд 4,865,240 төгрөг нийт 1,171,586,535 төгрөгийн тэтгэврийг цаг хугацаанд нь олгож ажиллав.

 

           Тайлант онд ажилласан жил нөхөн тооцуулсан 39 иргэний 2,632,160 төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төлүүлсэн байна. Ажилласан жил нөхөн тооцуулж мөнгөө төлөөгүй 76 иргэний 4,904,880 төгрөг төлөгдөөгүй байна. Нөхөн олговоор тооцсон 6 иргэний 132,480 төгрөг төлөгдөөгүй байна.

            Өндөр настан 22 иргэн, тахир дутуу 10 иргэн нийт 32 иргэнд шинээр тэтгэвэр тогтоож, өндөр настан 5, тахир дутуу 3 иргэн нийт 8 иргэний тэтгэврийг шилжүүлэв. Өндөр настан 6 иргэн, тахир дутуугийн тэгэвэр 9 иргэн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 5 иргэн нийт 20 тэтгэвэр зогсоогдсон болно. Өндөр настан 1 иргэний жил нэмж тэтгэврийг нь өөрчлөн тогтоосон. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 297 иргэний хувийн хэргийг хяналтын байцаагчид шалгуулж, өндөр настаны тэтгэвэрийн хувийн хэргийг - ногоон, тахир дутуугийн тэтгэврийн хувийн хэргийг - улаан, тэжээгчээ алдсны тэтгэврийг – цэнхэр өнгөөр ялган хавтаслаж дараалалд оруулан архивын нэгжийг бүрдүүлэв.        

                Тэтгэмжийн санд 13,900,000 төгрөг орлого төвлөрүүлэхээс 14,712,900 төгрөгийг орлого төвлөрүүлж 102,0 хувиар биелүүлсэн.  

Хөдлмөрийн чадвар алдсан 22 иргэнд 1,380,521 төгрөг, Жирэмсэн амаржсан 35 даатгуулагч эхэд 30,035,224 төгрөг, Нас барсан 7 иргэн 5,480,000 төгрөгний тэтгэмж тус тус олгож нийт 36,895,745 төгрөгийн тэтгэмж олгоод байна.

            Эрүүл мэндийн даатгалын санд 43,250,000 төгрөг төвлөрүүлөлээс 49,157,500 төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 113,7 хувьтай биелсэн байна.

Үүнээс

Малчин 116 даатгуулагчийн 4,008,960 төгрөг,

Мэргэжлийн сургуульд суралцагч 7 даатгуулагчийн 114,000 төгрөг,

Ажил хөдөлмөр эрхлээгүй 86 даатгуулагчийн 2,914,560 төгрөгийн  орлого оруулсан.

           ҮОМШӨДаатгалын санд 13,400,000 төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэйгөөс 14,370,100 төгрөгийн орлого оруулж төлөвлөгөө 107,2 хувьтай биелэсэн. ҮОМШӨ даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр 1 иргэнд тайлант онд 2,907,000 төгрөгний тэтгэвэр  олгосон.

           Ажилгүйдлийн санд орлого төлөвлөгөө 3,940,000 төгрөг орохоос 3,483,600 төгрөг оруулж 88,4 хувьтай биелэсэн. Тайлант онд ажилгүйдлийн тэтгэмж 10 хүнд 7,768,890 төгрөгийн тэтгэмж олгогдоод байна.     

Сайн дурын орлогын төлөвлөөгөө 36,000,000 төгрөгний орлого төвлөрүүлхээс 33,188,000 төгрөгийн орлого төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 92,2 хувиар биелүүлсэн. Мөн сайн дурын даатгалд 160 иргэн даатгуулахаас 184 иргэнийг  даатгалд хамруулж 2016 онд шинээр 96 даатгуулагчийг нэмж хамруулсан байна.

Мэдээ оруулсан: 2017-01-20 11:11:11