ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Марафон-2017 Баянтүмэн суманд

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Баянтүмэн суманд Марафон-2017 бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг 5 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй төрлөөр 2017.10.14-нд зохион байгууллаа.

Марафон-2017 бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд тус сумын 5 байгууллага, 78 иргэн оролцож, шагналын зардалд Орон нутгийн төсвөөс 250,000 төгрөг зарцуулсан байна.

Бүх нийтийн гүйлтэд 13-19-н насны 6 иргэн, 20-29 насны 16 иргэн, 30-39 насны 36 иргэн,  40-49 насны 12, 50 дээш насны 8 иргэн   эрэгтэй, эмэгтэй ангиллаар 10 удаагийн гүйлтийг зохион байгуулсан болно.

Мэдээ оруулсан: 2017-10-14 01:01:01