ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг Баянтүмэн суманд зохион байгуулагдаж байна

Аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамж, аймаг, сумын Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу иргэдийг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах ажлыг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвд 2017 оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нарийн мэргэжлийн үзлэгт дотор, эх барих эмэгтэйчүүд, мэдрэл, чанд авиан шинжилгээ, нүд, шүд, чих хамар хоолойн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт 566 иргэн эмнэлгийн үйлчилгээ авсан байна.

Мэдээ оруулсан: 2017-10-19 13:13:13