ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
"АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ- СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ" ХӨРШИЙН ХЯНАЛТЫГ БИЙ БОЛГОЁ

Орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл дарамтыг илрүүлэх, хяналт тавих, урьдчилан сэргийлэхэд орон нутгийн иргэдийн идэвх санаачлага оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ- СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ"  уриан дор ХӨРШИЙН ХЯНАЛТЫГ БИЙ БОЛГОХ сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 02-нд сумын төвд иргэдэд ГХУССЗөвлөл, Сумын Хүүхэд хамгааллын Хамтарсан баг зохион байгууллаа.

Энэ өдөр “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь”, “Мэргэжлээ яаж зөв сонгох вэ”, “Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах тухай”  сэдвүүдээр сургалтыг хийлээ. Уг сургалтанд нийт 98 сурагч оролцсон байна.

Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд болон нийт 50 иргэн хамрагдаж дэвшүүлсэн уриалгаа баталж сургалтанд ирсэн иргэдийнхээ дунд азын сугалааг явууллаа.


 

 

Мэдээ оруулсан: 2017-10-03 17:00:00