Баянтүмэн сумын Цаг уурын харуул нь 2017.01.12-нд сумын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдлын хүрээнд баг тус бүрээр цасны зузаан, цасны нягтыг хэмжих ажлыг зохион байгуулав. Цасны зузаан нь сумын төвд цасны дундаж зузаан нь 17 см, нягт 0,19 г/см3, хөдөөгийн 2 дугаар багт цасны дундаж зузаан 17-19 см, нягт нь 0,21 г/см3, 3 дугаар багт цасны дундаж зузаан 15-17 см, нягт нь 0,20г/см3, 4 дүгээр багт цасны дундаж зузаан 16-18 см, нягт 0,20 г/см3 тус тус хэмжигдсэн байна.
Мэдээ оруулсан: 2017-01-15 11:11:11