ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ
            2016 оны 09 сарын 20-ны өдөр "Түм буман зоос" ХХК-н дарга Х.Отгонбаяр амжиргааны түвшин доогуур 2 өрхийн цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт суралцдаг Г.Ариунзул, Ц.Чинзориг нарт хичээлийн хэрэгсэлийг нь хандивлалаа. 
                    Тус суманд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг "Түм буман зоос" ХХК нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоо  31 гишүүнтэй болж, улам өргөжиж байгаа билээ. 
Хүүхдэд ээлтэй хоршооны хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
 
Мэдээ оруулсан: 2016-09-21 12:55:37