Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 10-нд болж сумын удирдлагуудаа сонгов. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Жанчивдоржийн Батчулуун төлөөлөгч нарын 53,5 хувийн саналаар сонгогдож, сумын Засаг даргаар Пүрэвсүрэнгийн Гунгаацэрэн төлөөлөгч нарын 95 хувийн саналаар улиран сонгогдов.
ИТХ-ын тэргүүлэгч нараар А.Идэр, Н.Болдбаатар, С.Эрдэнэбаяр, Т.Эрдэнэбаяр, А.Тэгшжаргал, С.Лхагвасүрэн нар сонгогдон ажиллахаар болов.
Мэдээ оруулсан: 2016-11-11 18:15:47