Сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр Албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд 2017.10.03-8-ны өдрүүдэд нийт малчин айл өрхөөр өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах зорилгоор сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тойролтыг Өлзийт, Хотонт багт ажиллаад ирлээ.
Хөдөөгийн малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаас гадна цаг үеийн мэдээ мэдээллийг өгөх, явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх, Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн хяналтанд байдаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хяналтын үзлэгт хамруулж, эрүүл аж төрөх талаар сургалт сурталчилгаа хийлээ.
ЗДТГ-аас улирал тутам гаргадаг “Амьдралд ойрхон эрх зүй” товхимолыг 02, 03, 04 дүгээр дугаарт “Өвөлжилтийг өнөтэй давья”, “Өвөлжилтийн уриалга”, “Малын удмын сан, эрүүл мэнлийг хамгаалах нь”, “Гэр бүлийн эрх зүйн”, “ гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ” “Байгаль орчноо хайрлая”, “Монгол улсад хэн газар өмчлөгч вэ” зэрэг сэдвээр эмхлэн гаргаж хөдөөгийн айл өрх бүрт хүрэглээ.
Энэ үеэр хөдөөгийн малчин айлын тэмээн нөсгөөр нүүдэллэхтэй хаарлаа.
Мэдээ бэлтгэсэн:
ХШҮ-ний мэргэжилтэн Э.Нарангарав
Мэдээ оруулсан: 2017-10-10 10:10:10