Баянтүмэн сум нь Малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй ариутгал хяналтын цэгээр өвс тээвэрлэн дамжин өнгөрч буй автомашинд "Хүнс, хөдөө аж ахуйн сайд"-ын 2015 оны А/105 дугаар тушаалын дагуу хяналт тавин ажиллаж байна. Уг тушаалын хүрээнд өвсний гарал үүслийн гэрчилгээг үндэслэн өвс тээвэрлэн яваа автомашинийг дамжин өнгөрүүлж байгаа болно. 2017.10.03-ны өдрийн байдлаар нийт өвс тээвэрлэн яваа 81 автомашин бүртгэгдсэн байна. өвс тээвэрлэн дамжин өнгөрч буй автомашинуудад хучлагагүй явах, гарал үүсгийн гэрчилгээгүй зэрэг нийтлэг алдаа илэрч байгаа тул өвс тээвэрлэн яваа жолооч бүрт аюулгүй тээврийн санамжийг өгч ажиллаж байна. Иймд өвс тээвэрлэн яваа иргэд ачсан өвсний гарал үүслийн гэрчилгээг өвс бэлтгэсэн сумын Засаг даргын Тамгын газраас авч зорчихыг анхаарна уу. Бидний ажилд туслалцаа үзүүлсэн иргэд та бүхэнд баярлалаа.
Мэдээ оруулсан: 2017-10-03 11:11:11