ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Төрийн албан хаагч нарын зөвлөгөөнийг Улс тунхагласны баяраар зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2016 оны 11 дүгээр сарын 25-нд төрийн албан хаагч нарын зөвлөгөөнийг сумандаа зохион байгуулж ажиллав.

Зөвлөгөөнөөр Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаран, Цэцэрлэгийн эрхлэгч О.Зина, Соёлын төвийн эрхлэгч Ж.Батжаргал, ЕБС-ийн багш Бадамханд, ЭМТ-ийн эмч Ганцэцэг нар илтгэл тавьлаа.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр салбар бүрийн ахмад ажилтнуудыг урьж өнөөгийн байдалд дүгнэлт хийж цаашид анхаарах асуудлаар илтгэл тавьсан нь өнгөрсөн жилүүдийн зөвлөгөөнүүдээс онцлог болж өнгөрлөө. Үүнд: Төрийн захиргааны албыг төлөөлж Ж.Данжин, Боловсролын салбарыг төлөөлж Бадамгарав, Эрүүл мэндийн салбарыг төлөөлж С.Оюун, Соёлын салбарыг төлөөлж Ч.Жамсранжав нар урилгаар оролцлоо.

Салбар бүртээ амжилттай ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг сумын Засаг даргын жуух бичгээр шагнав. Үүнд ЗДТГ-ын нярав Н.Батзул, Цэцэрлэгийн галч сахиул Г.Гансүх, ЭМТ-ийн ариутгагч Ө.Мөнгөнтуяа, ЕБС-ийн галч сахиул А.Жамбалдорж, Соёлын төвийн бүжгийн багш В.Ганцэцэг нар тус тус шагнагдлаа.  

Энэ өдөр төрийн албан хаагч нарын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзүүлж, мөн төрийн албан хаагчдын дунд үсэглэлийн хаан тэмцээнийг зохион байгуулахад Соёлын төвийн хөгжмийн багш Э.Бат-Ирээдүй тэргүүлж, Цэцэрлэгийн туслах багш Бадамханд дэд байранд тус тус шалгарлаа.

Төрийн албан хаагч нарын зөвлөгөөнийг Монгол Улс тунхагласны баяртай уяалдуулан нийт төрийн албан хаагч нар дээлээр гоёж оролцлоо.

 

 


 

Мэдээ оруулсан: 2016-11-25 18:00:00