Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэж тодорхойлсон байдаг. Үнэхээр ч малчин хүн мал зүслэх, шинжих ухаан, Мал үржүүлэх арга ухаан, Мал эмчлэх арга ухаан, Ардын уламжлалт анагаах ухаан, Ургамлыг таних, ашиглах, хамгаалах арга ухаан, Амьдралын ухаан, зах зээлийн харилцаа, байгаль дэлхийтэйгээ ойлголцох ухаан гэх мэт олон зүйлийг судалсан хүмүүс байдаг. Тиймээс Монгол Улсын малчин үнэмлэх олгох ажлыг Засгийн газар 2013 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь цөөрч байсан малчдын тоо нэмэгдсээр... Уг ажлын хүрээнд сумын хэмжээнд 2016 он хүртэл 529 малчин үнэмлэх тэмдгээ гардан авсан бол 2017 онд 17 малчин үнэмлэх тэмдгээ авч үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэдээ оруулсан: 2017-09-05 11:11:11