ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Иргэдтэй уулзах өдрийг зохион байгуулав

Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд хамтран 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Иргэдтэй уулзах өдрийн арга хэмжээг зохион байгуулж ажиллав. Энэ өдөр аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан, Эрүүл мэнд хариуцсан байцаагч нар иргэдэд "Эрүүл мэндийн даатгал", "Нийгмийн даатал"-ын талаар шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээ мэдээллийг өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Мөн ЗДТГазар болон төсөвт байгууллагууд үйл ажиллагааны мэдээ мэдээллийг иргэдэд өгөхөөс гадна Цэцэрлэг "Оньсон наадгай"-аар тоглох, ЕБС "Цахим гадуурхал цаашаа", ЭМТ "Зөв хооллолт" сэдвээр сургалтыг хийлээ.

Иргэдтэй уулзах өдрийн арга хэмжээнд 81 иргэн, ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Энэ өдөр иргэдээс ирсэн санал хүсэлтээс дурьвал...

- Нохойны асуудал хүндэрч байна

- Хонхор дэрсэнд мэдээлэл ирэхгүй байна

- Цахилгаанчинд дуудлага өгөхөд эхлээд аймаг руу дараа нь сум руу өгч байгаа нь дамжлага ихтэй хүнд сурталтай байна. Шууд сумын цахилгаанчинтай харьцмаар байна.

- Соёлын төвийн гэрэлтүүлгийг сайжруулах хэрэгтэй байна

- Сумын бээлчээрийн асуудлыг шийдэж, сумын төвөөс адууг гаргах гэх мэт санал хүсэлтүүд ирсэн бөгөөд хариулт мэдээллийг газар дээр нь хэлэлцэж ажиллав.

 

Мэдээ оруулсан: 2017-03-23 11:11:11