БАЯНТҮМЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ
ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
2016.04.29 № 16 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2016 оны 04-р сарын 29-ний өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1.Шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлтийг илтгэх хуудсаар ирүүлж байхыг холбогдох албан хаагчдад
2.Төл бойжилтын мэдээ өгөгдөхгүй байгаад анхаарч ажиллахыг багийн Засаг дарга нарт
3.Гал түймрийн аюулаас сэрэмжлэх сэрэмжлүүлгийг айл өрхүүддээ өгч өгч гарын үсэг зуруулж ажиллахыг багийн Засаг дарга нарт
4.Гаргаж байгаа тайлан мэдээндээ анхаарч ажиллахыг холбогдох албан хаагчид болон Төсөвт байгууллагын ерөнхий менежер нарт
5.Энэ 7 хоногт нохой утсгалын ажлыг хийж дуусгахыг ОНӨҮГ-ын Н.Болдбаатарт
6.Багийн иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох албан хаагчдад хуваарийн дагуу өгч ажиллахыг багийн Засаг дарга Н.Ганзоригт
7.Цаг ашиглалт муу байгаад анхаарч ажиллах, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын цагийн бүртгэлийг сайжруулан жижүүрээр давхар цаг бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд
8.Малын эмчийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б.Болормаад
9.Иргэдтэй уулзах өдрөөр зохион байгуулж байгаа арга хэмжээндээ анхаарч иргэдийг шуурхай мэдээллээр хангаж ажиллахыг С.Чулуунэрдэнэд
10.5 сарын 14 нд үндэсний мод тарих өдөр болно. Үүнд уриалга гарган ажиллахыг Байгаль хамгааалагч М.Алтанцэцэг, Төсөвт байгууллагын ерөнхий менежер нарт тус тус үүрэг болгов.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР