БАЯНТҮМЭН СУМЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ
ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
2016.05.13 № 18 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2016 оны 05-р сарын 13-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1.Орон нутгийн өмчийн тооллого явагдаж байгаа ба өмч хамгаалах зөвлөлөө ажиллуулах, эд хөрөнгөө бүртгэлжүүлж ажиллахыг төсөвт байгууллагын менежер, нягтлан бодогч нарт
2.Үндэсний мод тарих өдрийн арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Байгаль хамгаалагч М.Алтанцэцэгт
3.Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байгаад анхаарч өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг албан тоот, илтгэх хуудсаар ирүүлж ажиллахыг төсөвт байгууллагын менежер, холбогдох албан хаагчдад
4.Төлийн мэдээг цаг хугацаанд нь өгч Засаг даргыг чиг үүргийн мэдээллээр хангаж ажиллахыг багийн Засаг дарга, Статистик хариуцсан мэргэжилтэн нарт
5. Хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ажиллахыг ОНӨҮГ-ын дарга, багийн Засаг дарга нарт
6.Мэдээ тайлангууд хоцорч ирж байгаад анхаарч ажиллахыг Төсөвт байгууллагын менежер, холбогдох албан хаагчдад
7.Цаг ашиглалтын талаар анхаарч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаранд
8.Сум хөгжүүлэх сангийн журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан баг бүрээс тус бүр нэг төлөөлөл, Баялаг бүтээгчдийн төлөөлөл 1 хүнийг тус тус оролцуулан шинэчлэхийг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Дуламсүрэнд
9.Улаан бурхан өвчний вакцин хийгдэж байгаатай холбогдуулан иргэдэд мессеж явуулах ба МАК компани манай сумын нутаг биш Хэрлэн сумын нутагт байгаа тул захирамжийн төсөл боловсруулж ирэх, хилийн заагийг тогтоож эргэж мэдээлэхийг Газрын даамал Х.Энххэрлэнд тус тус үүрэг болгов.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР