ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
2016.06,03 № 19 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1.Орон нутгийн өмчийн шалгалтын мөрөөр төлөвлөгөө гаргаж ажиллахыг холбогдох албан хаагчдад
2.2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналаа эрэмблэж 6-р сарын 15-ны дотор ирүүлэхийг Багийн Засаг дараг нарт
3.Хайрга элсний асуудалд хяналт тавьж ажиллахыг Байгаль хамгаалагч М.Алтанцэцэг, Орон нутгйн өмчит үйлдвэрийн газрын дарга Н.Болдбаатар нарт
4.Сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан хуулиа барьж ажиллахыг нийт Төрийн албан хаагч нарт
5.Веб сайтын сайтын баяжилтанд анхаарч ажиллах, аймгийн Засаг даргын А/123 дугаар захирамжийг мөрдөж ажиллахыг холбогдох албан хаагчдад
6.Улаан бурхан өвчний вакцины хамрагдалтын талаар ажлын тайлан ирүүлж ажиллахыг Эрүүл мэндийн төвийн менежер У.Уртнасанд
7.Гарал үүслийн гэрчилгээ шинэчлэгдсэнтэй холбогдуулан анхаарч ажиллахыг багийн Засаг дарга нарт
8.Байгаль орчны ерөнхий төлөвлөгөө батлах, Усны гэрээ хийх талаар анхаарч ажиллахыг Байгаль хамгаалагч М.Алтанцэцэгт
9.Төсөвт байгууллагууд тарьсан модоо арчилж ургуулах тал дээр анхаарч ажиллах
10.Санхүү нэгтгэлийн тайланг хугацаанд нь явуулж ажиллахыг Санхүү албаны дарга А.Баатарсүхд
11.Төсвийн орлогод анхаарч ажиллахыг Татварын улсын байцаагч Д.Мэндсайханд
12.Өмнөх оны зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаад анхаарч ажиллахыг Ц.Дуламсүрэнд
13.Түймрийн хохирлын актанд санхүү хяналт шалгалт хийж бодитой явуулах, Түрээсийн орлого батлуулж ажиллахыг Санхүү албаны дарга А.Баатарсүхд
14.ISO 901 сургалтанд хамрагдсан албан хаагчид сургалт зохион байгуулж ажиллах
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР