ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС
2016.07.29 № 24 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2016 оны 07-р сарын 29-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1.Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах албан даалгавар, захирамж гаргаж ажиллахыг ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд
2.Багийн өрхийг өвс тэжээл хангалттай блэтгүүлж, ажиллах, албан байгууллагын дарга нар зуух түлээний асуудалд анхаарч ажиллахыг багийн Засаг дарга нар болон төсөвт байгууллагын менежер нарт
3.Хадлангийн асуудалд анхаарч ажиллахыг МЭҮТ-ийн дарга Б.Болормаад
4.Ургац хураалтын мэдээг хугацаанд өгч анхаарч ажиллах, ААН-ийн тариалалтын мэдээг гаргаж ирүүлэх, хаягдлыг сум руу нийлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг МЭҮТ-ийн дарга Б.Болормаад
5.Тоосго авсан 7 иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, тоосго татах ажлыг зохион байгуулж ажиллахыг багийн Засаг дарга Н.Ганзоригт
6.Төсвийн төслөө боловсруулж явуулах олон нийтийн цагдаагийн зардлыг дотор нь тусгаж өгөхийг Санхүүгийн албаны дарга А.Баатарсүхд
7.Тайлан мэдээгээ хугацаанд нь өгч ажиллахыг нийт албан хаагчдад
8.Орон нутгийн сангийн эрэмбэ хоцорч байгаад анхаарч ажиллах, сануулах арга хэмжээ авч ажиллахыг ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаранд
9.Өнгөрсөн 4 жилийн ажил дүгнэгдэнэ. Албан байгууллагууд бодлогын чанартай хөрөнгө оруулалтын чанартай ямар ажил хийсэн талаар тайлангаа товч тодорхой тавина. 8-р сарын 20 нд Иргэдтэй уулзах өдрөөр тайлан тавина. Бүх албан газар, бүх албан хаагчид оролцоно. Өргөн бүрэлдэхүүнтэй салбар бүрээс орсон ажлын хэсэг гаргаж ажиллахыг ХШҮ-ний ажилтан Э.Нарангаравт
10.Өнгөрсөн жилд хийсэн ажлын талаар сэтгүүл гаргаж ажиллахыг С.Чулуун-эрдэнэд
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР