ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС
2016.08,05 № 25 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2016 оны 08-р сарын 05-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1.Үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрийн тайлан тавихтай холбогдуулан албан хаагч болон төсөвт байгууллага бүр бэлтгэл хангаж ажиллах, шинэлэг санаа гаргах, уг ажлын бэлтгэл хангаж ажиллахыг Төсөвт байгууллагын менежерүүд болон ЗДТГ-ын дарга Ж.Мөнхнаран, ХШҮ-ний ажилтан Э.Нарангарав, Мэдээллийн ажилтан С.Чулуун-эрдэнэ нарт
2.Хадлангийн гэрээнд хяналт тавьж ажиллах, зөвшөөрөл аваагүй тохиолдолд хадлангийн үйл ажиллагааг шууд зогоох арга хэмжээ авч ажиллахыг багийн Засаг дарга нар болон мэргэжилтэн Э.Нандиннавч нарт
3.Хадлангийн хяналтаа сайжруулан, удирдамж гаргаж ажиллах, өвсний үндэсний талаар мэдээлэл хийж ажиллахыг У.Энхбаатарт
4.Аймгийн Засаг даргын Албан даалгавар гарсантай холбогдуулан сумын Засаг даргын Албан даалгавар гаргана. Малчдад өвөлжилтийн бэлтгэл хангах талаар санамж тарааж ажиллахыг багийн Засаг дарга нарт
5.Багийн айл өрхийн хүч чадал муутай ахмад настнуудаас өвсний судалгаа авч хадлан хадаж байгаа хүмүүстэй холбож ажиллах, 20 -ны иргэдтэй уулзах өдрөөр иргэдээ хамруулах тал дээр анхаарч ажиллахыг багийн Засаг дарга Н.Ганзоригт
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР