ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС
2016.10.07 № 28 Цагаан дэрс
Баянтүмэн сумын Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхнаран цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийж дараах үүрэг даалгаврыг өглөө.
1.Цэргийн мөнгөн төлбөр тогтоосон иргэдийг цэргийн үүрэгтний үнэмлэхтэй нь хамт 10 дугаар сарын 12-ны дотор ЗДТГ-т ирүүлэхийг багийн Засаг дарга нарт
2.2016 оны 10 дугаар сарын 19-ны 09,00 цагт сумын Засаг даргын тамгын газарт цэргийн насны залуучуудаа ирүүлж цусны шинжилгээнд хамруулахыг багийн Засаг дарга нарт
3.Түймрийн жижүүрийг шинэчлэн 1,2,3 дугаар ээлжинд тодотгол хийж ажиллахыг БОХ-ын улсын байцаагч У.Энхбаатар нарт тус тус үүрэг болгов.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР