ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС 29

ШУУРХАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

2016.10.22                                               №  29                                        Цагаан дэрс


         Баянтүмэн сумын  Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж  байгууллагуудын   удирдах  ажилтны  2016 оны 10-р сарын 22-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааны тэмдэглэлээс:
    Засаг дарга П.Гунгаацэрэн цаг үеийн байдалтай холбогдуулан  дараах үүрэг даалгаврыг өглөө.
    1.Өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын талаар анхаарч ажиллах, аюулгүй нөөцийн санхүүжилтэнд анхаарч ажиллах, нөөцийн өвсний тооцоог гаргаж ажиллах, Хадлангйин үйл ажиллагаанд хяналт тавьж буугаагүй хадланг буулгаж ажиллахыг МЭҮТ-ийн дарга Б.Болормаад
    2.Залуус хорооллын агаарын шугам татах, Мал нядалгааны цэгийг цахилгаанжуулах ажлыг хийж гүйцэтгэхийг Д.Тэгшбуян-д
    3.Нийгмийн даатгал, Халамжийн талаар хуулийн хэрэгжилтийг иргэдэд танилцуулж ажиллахыг НД-ийн байцаагч, Халамжийн байцаагч нарт
    4.Шуурхай хуралдаанд идэвхтэй оролцохыг  нийт албан хаагчдад
    5.Хот орчмын бэлчээрийн төслийн айл өрхүүдийн үр дүнг тооцож ажиллах,  газар нутаг, бэлчээрийн маргаантай байгаа тул ажил зохион байгуулж ажиллахыг МЭҮТ-ийн дарга Б.Болормаад, Газрыг хэмжиж хэмжилт хийж ажиллахыг  Газрын даамал Х.Энххэрлэнд
    6.Гадны адуу ихээр орж ирж байгаатай холбогдуулан журам тогтоох,  багийн иргэдээс санал асуулга авч ажиллахыг  багийн Засаг дарга нарт
    7.Багшийн харилцааны талаар иргэдээс гомдол их ирж байгаатай холбогдуулан багш нарын харилцааны асуудалд анхаарч ажиллахыг Сургуулийн захирал Т.Сугаржавт
    8.Төрийн албан  хаагчдын ажлын цаг ашиглалт маш муу  байгаад анхаарч цаг ашиглалтыг сайжруулж, цагийн бүртгэлийг тогтмолжуулж  ажиллахыг төсөвт байгууллагын Ерөнхий менежер, нийт албан хаагчдад тус тус үүрэг болгов.



ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 

Мэдээ оруулсан: 2016-10-22 00:00:00