ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМ
ЗАРЛАЛ
Хууль дээдлэх ёсон бол Засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдархуйн арга ухаан мөн. Б.Чимид Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Сумын сайтаар зочилж байгаа танд баярлалаа. Нээлттэй утас 89581950 дугаар таны санал хүсэлтийг хүлээн авч байна.
Хууль бусаар үндэс түүсэн иргэдийн зөрчил илрүүлэв

Баянтүмэн сумын  2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Энхбаатар, байгаль хамгаалагч М.Алтанцэцэг, сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ц.Цэндпүрэв нар 2 удаагийн хяналт шалгалтын ажлын 2016 оны 7, 8 дугаар саруудад зохион байгуулж ажиллав.
Хяналт шалгалтаар хууль бусаар “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс түүсэн 130-аад иргэдийг илрүүлж, 713 кг  үндэс, гар аргаар хийсэн лоом 126 ширхэг тус тус хураалаа. Засаг даргын Тамгын газар нь хууль бусаар түүсэн ургамлын үндсийг “Эмийн үйлдвэр” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээгээр борлуулан, орон нутгийн төсөвт 2,495,000  төгрөгийг оруулж ажиллав.
Хураагдсан гар аргаар хийсэн 126 ломыг сумын орлого болгож фондны өвсний хашаа хийсэн.
 

Мэдээ оруулсан: 2016-11-18 14:19:15